Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөл хуралдлаа
2022.02.15
Барилга, Хот байгуулалт

Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөл хуралдлаа

2022.02.15-ний өдөр Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг цахимаар зохион байгууллаа.

Хурлыг яамны Төрийн нарийн бичгийн дарга, норм нормативын сангийн удирдах зөвлөлийн дарга С.Магнайсүрэн удирдаж, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, тус төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг нар оролцож, Норм, нормативын сангийн 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.

Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн хурлаас норм, нормативын баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах, үнэлгээг шинэчлэх, мэргэшсэн боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлээр төлөвлөгөө гаргах, цаашдын чиг хандлага сэдэвт зөвлөгөөн зохион байгуулахаар болж, холбогдох албан тушаалтнуудыг үүрэгжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ