“Патент мэдүүлэх, патент олгосны дараах хуулийн зохицуулалтууд” цахим сургалтыг боллоо
2022.02.24
Эдийн засаг, Худалдаа

“Патент мэдүүлэх, патент олгосны дараах хуулийн зохицуулалтууд” цахим сургалтыг боллоо

Сургалтаар тус газрын шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч, TISC хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл Патентын хуулийн шинэчилсэн найруулгаар олгосон боломж, эрх, үүргийн талаар их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон эрдэмтэн, судлаач, шинийг зохион бүтээгчдэд тулгарч байгаа асуудлуудад тулгуурлан дэлгэрэнгүй таниуллаа.

Тус сургалтад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн 150 орчим төлөөлөл оролцож, өөрсдийн сонирхсон асуулт, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хариулт авч, харилцан санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ