Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ТҮЦ машин суурилуулжээ
2022.03.02
Орон нутгийн хөгжил

Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ТҮЦ машин суурилуулжээ

Салбарын сайд Х.Нямбаатар Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ төрийн үйлчилгээний цахим машиныг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст суурилуулж, ашиглалтын талаарх заавар зөвлөгөөг өглөө.

Иргэд заавал тухайн байгууллагыг зорихгүйгээр дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээ, лавлагааг түргэн шуурхай авах,  E-Mongolia сайтад байгаа 600 гаруй төлбөрийн үйлчилгээг хийх,  яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж бүрдэж байна.

“ТҮЦ” машины үйлчилгээний баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй юм.

Тэрбээр “Цаашид төрийн албан хаагчийн тоог аль болох нэмэхгүй, харин хүний хүч хөдөлмөрийг цахилгаан машинаар орлуулах технологийн дэвшлийг нэвтрүүлнэ. 5 дугаар сараас эхлээд 16 нас хүрсэн бүх хүнд тоон гарын үсэг олгох ажлыг эхлүүлж, иргэний үнэмлэхний чипэнд тухайн хүний бүх мэдээллийг суулгана. Мөн хүн бүрт төртэй харилцах и-мэйл хаяг нээж өгнө. Ингэснээр хүн бүр төрийн үйлчилгээ, мэдээллийг цаг тухай бүрт авах боломжтой болно” гэв.

ШИНЭ МЭДЭЭ