МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсэг Дэлхийн банкны төлөөлөлтэй цахимаар хуралдлаа
2022.03.11
Хууль, эрх зүй

Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсэг Дэлхийн банкны төлөөлөлтэй цахимаар хуралдлаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа билээ. Тэрээр энэ ажлын хүрээнд Дэлхийн банкны төлөөлөлтэй ээлжит цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар ажлын хэсгийн явцыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг ирэх хаврын чуулганаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох санал, зөвлөмжүүдийг авч ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ