МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд сумдад ажиллаж байна
2022.03.14
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүд сумдад ажиллаж байна

Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойрогтоо ажиллаж байна.

Гишүүд  Хөвсгөл, Хатанбулаг, МандахСайхандулаан зэрэг суманд ажиллаж, УИХ-аас баталж буй тогтоол шийдвэр хийгээд энэ оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд иргэдээс санал авч, сумдын иргэд, хөдөлмөрчид, малчидтай уулзаж байна.

Мөн аймгийн Засаг дарга О.Батжаргал орон нутгийн бодлого шийдвэр болон 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулсан аж.

Албаныхан эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн одон медаль гардуулж, мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан улсын хошой аварга малчин өрх, улсын аварга малчин өрх, алтан төлийн эзэн, аймгийн хошой аварга малчин өрх, аймгийн аварга малчин өрх, аймгийн аварга тэмээчин өрх, аймгийн алдарт уяач болсон малчин өрхүүдэд шагнал гардууллаа. Уулзалтын  үеэр аймгийн ЗДТГ-аас сумдад шаардлагатай иж бүрэн суурин компьютерийг гардуулав.

ШИНЭ МЭДЭЭ