МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүрэгт дараах замын ажлууд 2022 онд хийгдэнэ
2022.03.16
Зам, Тээвэр

Баянзүрх дүүрэгт дараах замын ажлууд 2022 онд хийгдэнэ

Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хороо, та бидний хэлж заншсанаар Ахмадын хорооллын зүүн талаар далан дагасан 1км замыг 2022 ондоо хатуу хучилттай засмал зам болгоно.

Уг зам нь хоёр эгнээ байх бөгөөд ногоон байгууламж, явган хүний замыг цогцоор нь шийдсэн. Зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Нарны зам хүртэлх замын түгжрэл буурна.

Мөн Гачууртын замыг Шар хадны замтай холбох ажил энэ жилдээ багтаж ашиглалтад орно.

Нийтдээ 4.27км авто зам, 97.3м урт гүүр хийгдэнэ. Энэхүү зам ашиглалтад орсноор Улиастайн замын ачаалал буурч, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад том түлхэц болно.

ШИНЭ МЭДЭЭ