МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцлээ
2022.03.17
Барилга, Хот байгуулалт

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 


ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав. 

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гээд Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д "Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгзэ, худалдаа, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлэх”, 4.5-д заасан “Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.” гэсэн зорилтын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.5.14-т "Чөлөөт бүсийг хөгжүүлж, хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулна” гэж тусгасан.

Мөн Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.1.17-д “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллана" гэж заасан.

ээрх зорилт, бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2021 оны 234 дүгээр тогтоолоор Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдан ажиллаж эхлэнэ. 

ШИНЭ МЭДЭЭ