МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн бэлтгэл дэд хурандаа нар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
2022.03.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дорноговь аймгийн бэлтгэл дэд хурандаа нар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа

Хууль сахиулах чиг үүргийн болон цэргийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан алдар гавьяатай хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тушаалаар төрийн дээд одон медалиар шагнагдсаныг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гардуулан өглөө.

Цэргийн гавьяаны одонгоор Бэлтгэл дэд хурандаа Бат-Очирын Батчөдөр, Бэлтгэл хошууч Содовын Лхамсүрэн, Бэлтгэл ахмад Должингийн Түмэнбаатар нар шагнагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ