2022.03.16
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-д даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
Мөн Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгав.