МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.23
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл чухал нөлөө үзүүлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

Бид хөдөө аж ахуйгаа хэр мэддэг вэ? Зуны цагт хөдөө очиж өрөм, цагаан идсэний энэ салбараа мэддэг юм шиг ярьж болохгүй.Миний хувьд сүүлийн 8 жил хөдөө аж ахуй ярьж байна. Бид эрчимжсэн мал аж ахуй ярьж байна. Үүнтэй холбоотой олон асуудал яригдана. Хонины сайхан мах гэж ярьдаг, ямар хонины мах идэж байгаагаа мэдэж байна уу? Ноолуур ярьж байна, бас л асуудалтай.

Эрчимжсэн мал аж ахуйтай сайхан сайхан газраар яваад нүд нь том болоод ирдэг, гэтэл манай улс зэрлэг хөдөө аж ахуйтай л байна. Цөм сүргээ сайжруулж, хадлангийн талбай хашаажуулах, сүүн бүтээгдэхүүнээр иргэдээ хангах олон ажлыг хийх хэрэгтэй. Хашаатай холбоотой нэр томьёоны асуудлаа засах хэрэгтэй. Энэ төслийнхөө үг үсгийг зас. Харин гол агуулга нь зөв болохоор дэмжиж байгаа .

ШИНЭ МЭДЭЭ