МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг гишүүн политехник коллежуудын үйл ажиллагаатай танилцлаа
2022.02.10
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Х.Ганхуяг гишүүн политехник коллежуудын үйл ажиллагаатай танилцлаа

Техникийн болон мэргэжлийн боловсролын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монгол-Солонгосын политехник коллеж, Хүнс,технологийн политехник коллеж, Улаанбаатар төмөр замын политехник коллеж, Шинэ Монгол технологийн коллеж (КОСЭН)-ийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Уулзалтын үеэр багш нарын зүгээс тавьсан саналуудыг хураангуйлбал:

  • Хувьцах зардлыг тухайн мэргэжлийн өртөгтэй уялдуулан санхүүжүүлэх
  • Өөрийн орлогыг захиран зарцуулах эрхийг өгөх
  • Дадлагын газрыг нэмэгдүүлэх
  • Багшийн хөгжлийг дэмжих, мэргэжил дээшлүүлэх асуудлыг бодлогоор дэмжих
  • Багш, ажилтнуудад нийгмийн асуудал дээр дэмждэг байх
  • 2012 оноос хойш нэг суралцагчид олгох хувьцах зардлыг шинэчлээгүй байна. Үүнийг нэмэгдүүлэх
  • Их, дээд сургуульд дэвшин суралцахад кредит тооцох, дүйцүүлэх боломжтой болгох
  • Төгсөхийн өмнөх дадлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинтай хийдэг байхаар хуульд тусгаж өгөх
  • Хуулийн төслийн нэр томъёоны хувьд дан ганц техникийн боловсрол гэж биш “мэргэжлийн болон техникийн боловсролын” гэж оруулах
  • Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын хуулийн уялдаа дээр анхаарах зэрэг олон санал санаачлагыг хэлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ