МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.24
Улстөр

Б.Баярсайхан: МХЕГ-ын байцаагчдын харилцаа, ёс зүйд анхаарах цаг болжээ

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Эрсдлийн хүнд үед эдийн засгаа сэргээх бодлогыг бүрэн дэмжиж байна. Бид ямар нэг зүйлийг сайжруулахын тулд тодорхой бус ойлголт өгөх, өнөөдрийн байдлаасаа улам дордуулах эрсдэл гарах магадлалтай. Гэхдээ эдийн засгийг дэмжих нь чухал боловч хамгийн түрүүнд хүний эрх ашгийг бодсон зарчмыг баримтлах хэрэгтэй.

Бид сургуулийн бага ангийн хүүхдүүдийн үдийн цайг үдийн хоол болгосон. Гэтэл өнөөдөр сурагчид шим тэжээлтэй хоол идэж байгаа эсэх нь асуудал байдаг. Энэ мэтчилэн МХЕГ-т харьяалагдах асуудал зөндөө бий. Телевизээр хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүтээл нэвтрүүлэг цөөнгүй гарч байна. Үүнд хяналт тавьдаг уу?

МХЕГ-ын байцаагчдын харилцаа, ёс зүйд анхаарах цаг болжээ. Бизнесийн байгууллагууд дахь шалгалтыг илүү энгийн болгох шаардлагатай. Шинээр томилогдсон даргын хувьд та ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? Байцаагчдын хувьд өөрийн эрх ашгийг хангуулах зорилгоор бус хэрэглэгчийн эрх ашгийн төлөө зөвлөх туслалцаа үзүүлэх чухал байна.

Түүний асуултад МХЕГ-ын дарга Б.Баасандорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ