2022.03.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
"Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
Жил бүр зохион байгуулагддаг “Монголын эдийн засгийн чуулган” 2022 оны 4-р сарын 07, 08-ны өдрүүдэд болно. Төр, хувийн хэвшил хамтран оролцох тус чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм.
Чуулганыг угтаж урьдчилсан хэлэлцүүлгүүд өрнөж буй бөгөөд өнөөдөр “Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр болсон “Хайгуул, олборлолт, хүнд үйлдвэрлэл” сэдэвт дэд хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг панелистаар оролцов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК компанийн дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөг батлуулж, төлөвлөгөөний хүрээнд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлээд байгаа юм.