"Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт-2022" зөвлөгөөн үргэлжилж байна
2022.03.25
Барилга, Хот байгуулалт

"Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт-2022" зөвлөгөөн үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод болж буй Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа болон төвийн мэргэжилтнүүд оролцож байна.

Зөвлөгөөнд Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн байдал, цаашид БХБЯ-наас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төвийн захирал Ц.Амарсанаа мэдээлэл хийлээ.

Мөн барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуй, материал үйлдвэрлэл, хот төлөвлөлтийн чиглэлээр тулгарч буй асуудал, шийдэх арга замын талаар өргөн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ