МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.31
Зам, Тээвэр

Г.Дамдинням: Дарханы замын ажил эхлээгүй байгаа энэ ажлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн нэрээр орж ирж байгаа болохоос энд Дарханы замын шинэ урсгалын зардлыг нэмж байгаа.Өнгөрсөн жил энэ жагсаалтад байсан зүйлийг энэ жил оруулж ирж батлуулахдаа яагаад хассан бэ, ийм хариуцлагагүй байж болохгүй. Өнгөрсөн жил Европын сэргээн засалтын банкны урсгалын санхүүжилт зогсоод, хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүй, үүргээ биелүүлээгүй гэдгээс болж сар хагас зогссон. Үүнээс болж санхүүжилт зогссон, Сангийн яамны сайд хөөцөлдөж байж үүнийг нээлгэсэн.

Энэ жил мөн алдаа гарч барилгын ажил эхлээд сар гаруй болж байхад ажил яваагүй байна. Энэ хариуцлагыг аль яам хариуцах вэ? Санхүүжилт байхгүй байхад яаж ажил явах вэ? Өнгөрсөн жил манай 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дарханы замыг сайжруулах үүрэг, чиглэл өгөөд асуудлыг шийдье гэхээр УИХ-тай хамтарч ажиллах шаардлагагүй мундаг байгаа гэсэн бичиг явуулаад байгаа. Энэ асуудлыг эрт оруулж ирэхгүй яасан бэ, та нарын өмнөөс бид нар ард түмэнд загнуулж байгаа шүү. Энэ миний үг биш, Дарханчуудын үг. 

Түүний асуултад: Хариуцсан яамны сайд нар хариуллаа.     

ШИНЭ МЭДЭЭ