2022.03.23
Гадаад харилцаа
"Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл"-ийн хурал боллоо
Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас Тогтвортой Хөгжлийн Олон Талт Зөвлөл (ТХОТЗ)-ийг байгууллаа.
Тус зөвлөл нь олон улсын хөгжлийн түншүүд, хэрэгжүүлэгч байгууллагууд, Засгийн газрын гол төлөөлөгчид, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн, судлаач нараас бүрдэж байгаа.
Мөн Монгол Улсын Их Хурлаас байгуулж буй Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх, төлөвлөлт, санхүүжилтийн талаар санал, зөвлөмж хүргүүлэх, олон талт хамтын ажиллагааны хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилготой.
Монгол талыг төлөөлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар оролцсон юм.