Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан АНУ-ын элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзав
2022.04.05
Эдийн засаг, Худалдаа

Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан АНУ-ын элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзав

Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Чен болон тус хэлтсийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар оюуны өмчийн эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны товч мэдээлэл, оюуны өмчийн чиглэлд хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар харилцан мэдээлэв. Жил бүрийн 4 дүгээр сард болдог Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд хамтран ажиллах, Оюуны өмчийн газрын албан хаагчид болон оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай тэмдэглэв.

Талууд цаашид Оюуны өмчийн газар болон АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэх, санамж бичгийн үргэлжлэх хугацааг сунгах чиглэлээр ажиллахаар тохирлоо.

ШИНЭ МЭДЭЭ