МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баварийн Хууль зүйн сайд Георг Айзенрайхтай ажлын уулзалт хийлээ
2022.04.06
Гадаад харилцаа

Баварийн Хууль зүйн сайд Георг Айзенрайхтай ажлын уулзалт хийлээ

Хууль зүйн салбарын хамтын ажиллагаа болон Захиргааны зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал бодлоо солилцон халуун дотно яриа өрнүүллээ. Бавари муж улс Германы хамгийн том хүчирхэг муж бөгөөд манай улсад байнга тусламж дэмжлэг үзүүлж бидэнд элэгсэг дотно хандаж ирсэн билээ.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Ханнс Зайдел сангийн шугамаар Хууль зүйн дэд сайд Б.Солонго, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир болон Элчин сайд Б.Мандахбилэг, албаны бусад хүмүүс бүхий бидний төлөөлөгчид ажиллах хугацаандаа өндөр түвшний олон албан тушаалтнууд, эрдэмтэд, хуульчидтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар тусгайлан уулзан харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болно.

Цар тахлын үеийн 2 жил гаруй хугацаанд харилцан бие биетэйгээ уулзаж чадахгүй хамтын ажиллагаа саараад байснаа залруулах боломж гарч байна гээд чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандаж байсныг онцлон тэмдэглэмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ