2022.04.06
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Саранчимэг: Тэрбум мод тарих ажлын хүрээнд мод үржүүлгийн газруудтай хэрхэн хамтран ажиллах вэ?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,04,06/-ны өдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Энэ хуулийг дэмжиж байна. Өнөөдөр Ойн агентлаг байгуулагдах хууль эрх зүйн орчин бүрдэх гэж байгаад талархаж байна. Энэ ажил эрт эхэлсэн бол ажил нилээн явах байсан. салбарын сайдын төсвийн багцын хүрээнд Ойн агентлаг байгуулах боломжтой юу? Монгол Улсын Ойн сангийн ойн талбай бүхий энэ талбай 2017рэд 7,9 байсан бол 2021 онд 8 хувь болж өссөн. Гэхдээ энэ агентлаг байгуулагдсанаар энэ хэмжээ 9 хувьд хүрнэ гэсэн. Бэлтгэл ажлаа сайн хангасан уу? Тэрбум мод суулгахын тулд тэрбум суулгац хэрэгтэй. Энэ ажлыг хийж байгаа хүмүүсээ хэрхэн дэмжих вэ? Түүнчлэн энэ ажлыг хийхэд эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сайн сонсоорой. Цаашдаа хуш модоо хамгаалах талаар шийдвэр гаргаарай.5 хувь эзэлж байгаа. Хуш модоо хэзээ хамгаалах вэ, 2 тэрбум төгрөгөөр хортон шавьж устгаж чадахгүй, төсвөө сайн тавих хэрэгтэй.

Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа

Б.Саранчимэг: Хуш модоо хамгаалахын тулд самар бэлтгэлийг хорих арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ