2022.04.06
Эдийн засаг, Худалдаа
Ж.Ганбаатар: Монголбанк бодлогын хүүгээ бууруулсантай холбоотойгоор зээлийн хүүнд өөрчлөлт гарсан уу?
УИХ-ын чуулганы /2022.04.06/ өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Бид ард иргэдийнхээ амьдралыг яаж хэвийн болгож, ядаж өмнөх оны 10,11-р сарын хэмжээнд аваачих вэ гэдэг асуудал яригдаж байна. Үнийг яаж тогтоож барих вэ, гэдэг асуудал чухал асуудал болж байна. Мөнгөний бодлогыг чангаруулаад явсан тохиолдолд сөрөг нөлөө маш их гарна, сангийн сайд мэдэж байгаа. Сөрөг нөлөөлөл ажилгүйдлийг бий болгоно, олон төлөвлөсөн ажил явахгүй,төсвийн бодлогоор хийх гэж байсан олон ажил ухарна. Үүнийг яаж хийх вэ, гэсэн хүндхэн асуудал тулгарна. Бид ерөнхийдөө өнгөрсөн амьдралдаа мөнгөн дээр их замбараагүй хандсан зүйл байна.
Монголбанкны үнэт цаасны үлдэгдэл 8 ихнаяд байсан одоо хэд болсон бэ? Бодлогын хүү 6,5-9 хувь болсон, зээлийн хүүг яах гэж байна. Цаашдаа ямар ажил төлөвлөж байна. Газар, тариалан эрхлэх гэж байгаа хүмүүс одоо би яах вэ гэж асууж байна. Төр тодорхой хариулт өгөх хэрэгтэй байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг яаж давах вэ? Би хэрвээ гүйцэтгэх засаглалд байсан бол тайлбар тавих биш гүйх байсан байх. Би чадна гэж сонгогдсон учраас одоо хийх л хэрэгтэй.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.