МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Энх-Амгалан: Валютын нөөц, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхэд онцгой анхаараарай

УИХ-ын чуулганы /2022.04.06/ өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар  Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Энэ хууль хэрэгтэй хууль орж ирсэн байна. Хэд хэдэн зүйл хэлье. Монголбанк, Засгийн газраас эргэлтийн хөрөнгөний асуудлаа шийдүүлж, санхүүгийн дэмжлэг авч бараа бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирчхээд, зохиомлоор үнэ өсгөж, хомстол үүсгэх вий. Үүн дээр тодорхой хуулийн заалт оруулж ирэх хэрэгтэй. Сайлаа бэлдэхээс саваа бэлд гэдэг. Нефтийнхээ агуулга савыг бэлдээрэй.

Алт худалдаж авах тухай ярьж байна. Далд байгаа алтыг авъя гэдэг санаачлага гаргаж байна. Энэ нь нэг талдаа зөв. Гэтэл алтны төлөөх дайн болох вий. Өмнө нь үүссэн маш их асуудал байгаа. Одоо хууль бусаар алт олборлож байгаа зүйл их гарч байна гээд Говь-Алтай аймгийн иргэдээс гомдол ирж байна. Ийм хууль бус зүйл гаргахыг хориглосон заалт хуульд оруулаарай. Мөн зэс, төмрийн хүдэр, нүүрсийг гадагшаа гаргах тал дээр хоёр талтайгаа сайн ярилцах эрэгтэй.    

ШИНЭ МЭДЭЭ