2022.04.07
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Саранчимэг: Хортон шавжийг химийн аргаар биш биологийн аргаар устгадаг болсон байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Засгийн газраас Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бодлогын хувьд өөрчлөлт оруулах гэж буйд талархаж байна. Ойн агентлаг байгуулж, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллах хэрэгтэй. Ойжуулалттай, усны асуудал салшгүй холбоотой. Монгол Улсын 2020 онд усны тооллогын дүнгээрээ 116 гол горхи, 381 булаг шанд, 5 рашаан ширгэсэн гэсэн мэдээ байгаа. Үүн дээр анхаарч ажиллаарай. Гүний усны менежментийг сайжруулах, борооны усыг ашиглах, ус хуримтлуулах санаачлага гаргасан ажилдаа нэвтрүүлээрэй. Байгаа ойгоо хамгаалах хэрэгтэй, олон улсын туршлагаас ашиглах хэрэгтэй.

Дэлхийн байгаль хамгаалах консеравтивийн урилгаар Косторика хотод хуралд оролцоод ирсэн. Хортон шавьжийг химийн аргаар биш биологийн аргаар устгадаг болсон байна. Бас ой цэвэрлэхэд шинэ технологийг ашиглах ёстой. Энэ дөрөвдүгээр сарын 20-23 ны хооронд ОУ-ын байгаль хамгаалах консератив нээгдэхээр мэргэжлийн хүмүүс ирнэ, туршлага судлаарай. Хуш модоо хайрлаарай. Бодлогоор зохицуулах гэж байгаа гэж салбарын сайд хэлсэн, ажил хэрэг болгоорой. Нөгөө талаар агро, ойн аж ахуй гэсэн нэр томьёоны тодорхойлт шинээр орж ирсэн. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд 40 хувьд нь агро ойжуулалтыг хөгжүүлэх, 155 сая нь жимс, жимсгэний мод тарих тооцоолол гарсан.            

ШИНЭ МЭДЭЭ