2022.04.07
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Д.Батлут: Ойн салбарт мэргэжлийн гэх албан хаагч ховор болсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар "Ойн тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
2019 оны 3 дугаар сарын 21-ны 101 тоот тогтоол байна. Үүнд мод тарих, цэцэрлэгжүүлэх ААН-үүдийг НӨАТ, болон гаалийн татвараас чөлөөлж байсан. Уг тогтоол /2022.12.31/-нд дуусна. Үүнийг сунгаж, үргэлжлүүлэх боломжтой юу? Энэ тогтоол хэрэгжсэнээр ямар үр дүн гарсан бэ, ойжуулсан га талбай хэр зэрэг нэмэгдсэн бэ?
Ойн сан бүхий газрыг ойн нөхөрлөлүүд гэрээгээр эзэмшиж байгаа. Ойн нөхөрлөлүүд гэрээнд заасны дагуу үндсэн үүргээ гүйцэтгэж чадаж байна уу? Цаашид энэ нөхөрлөл, менежменттэй холбоотой асуудлыг бүрэн дүүрэн хийж байгаа юу?
Бүсийн ойн аж ахуй байгуулна гэж хуулийн төсөлд тусгажээ. Манай улсын газар нутгийн 2 орчим хувь нь ойн сан гэж ойлгодог. 5 аймгийн бүс нутагт ойн сан тархсан гэсэн үг. Үүнийг ингэж бүсчлэх ямар шаардлага байгаа вэ? Үр дүнгээ хэрхэн хүлээж байна.
Ойн салбарт мэргэжлийн гэх албан хаагч ховор болсон. Энэ тал дээр дээд боловсролын салбарт ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
Мод боловсруулах салбарын үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангана гэж тусгажээ. Манайхан модоор бүтээгдэхүүн хийх боломж, гарц хэр зэрэг байдаг вэ?
Түүний асуултад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ЭРДЭНЭТ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРК
2024.05.15
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
2024.03.12
Д.Батлут: Эрдэнэт хот бол инженерүүдийн хот
2024.02.02