МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.07
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Сануулах шийтгэлийг дэмжихгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хуульч хүний нүдээр хархад амьдралын практик дээр байдаг асуудлыг оруулсан байна. Өвөл халтирч унах материалаар барилгын гадна талбайд ашиглахад торгоно гэх мэт. Энэ зүйл байдаг. Гэтэл сануулах шийтгэл үндсэн төрөл гэж байна, захиргааны зөрчил, эрх зүй мэргэжлийн шинжлэх ухаан байдаг. Миний хувьд энэ чиглэлээр 20 гаруй жил хичээл заасан. Сануулах гэдгийг зөрчил гэж ойлгож болохгүй. Манай 2017 оны хуульд нэр томьёо буруу зүйл байгаа.

Сахилгын, иргэний эрх зүйн, захиргааны зөрчил гэх мэт бүгдийн оруулах юм шиг буруу оруулсан. Энэ бол нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах захиргааны зөрчлийн эсрэг хууль. Социализмын үед захиргааны хариуцлагын тухай хууль гэж байсан. Харин 2017 онд зөрчлийн гэж нэрийн өөрчлөөд хийсэн. Удахгүй Засгийн газраас энэ хууль дээр шинэчилсэн найруулга орох гэж байгаа. Гэхдээ энэ хууль дээр сануулах дээр дэмжихгүй байна. Герман улсад сануулахад эхлээд торгодог тогтолцоо явдаг. Сануулах дээр онооны системийг хэрэгжүүлэх тогтолцоон дээр хэрэгжүүлэх хэрэгтэй.           

Түүний асуултад хууль санаачилсан гишүүд хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ