МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.07
Хууль, эрх зүй

Ж.Ганбаатар: Торгуулиа цаг хугацаанд нь төлсөн иргэдийг хэрхэн харж үзэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Энэ хуулийг 2017 онд  шинэчлэн найруулсан, тэр үед сануулах зарчим баримталдаг байя гэсэн саналыг 3 хэлэлцүүлэг дээр хатуу барьсан. Тэгээд орхиогүй Төрийн хяналт шалгалтын хуульд өөрчлөлт оруулъя гээд Хуул зүйн яамтай хамтраад хуулийн төсөл өргөн барьсан. Х.Нямбаатар сайд Засгийн газраас хууль өргөн барих гэж байна, хуулиа татаач ээ гэхээр нь татсан юм. Шинэ сонгогдсон гишүүд өргөн бариад орж байгааг дэмжиж байна.

Энэ хууль шууд торго гэдэг зарчмаар явчихсан. Гэхдээ бүгдийн сануулна гэж байхгүй. Торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн дээр асуулт асууя. Үүн дээр нэмэгдүүлнэ гэхээс илүү тодорхой хугацаа заагаад тэр хугацаан нь амжиж төлбөл төлбөрийн хэмжээ тодорхой хувиар багасах зохицуулалт байвал ямар вэ? Өмнөх хуульд хүчин төгөлдөр байсан хөрөнгө хураах асуудлыг байлгаж байвал ямар вэ? Энэ хуулийн хүч нь энд байгаа.    

Түүний асуултад хууль санаачилсан гишүүд хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ