МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бэрхэд шинэ дулааны станц баригдаж эхэллээ
2022.04.08
Орон нутгийн хөгжил

Бэрхэд шинэ дулааны станц баригдаж эхэллээ

Хэнтий аймгийн Бэрх хотод Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дулааны станц барих ажил эхэлж, өнөөдөр барилгын ажлын шав тавилаа. Эрчим хүчний яамны захиалгаар гүйцэтгэж буй тус ажлын зургийг “Ричвелл инженеринг” зохиосон бол гүйцэтгэгчээр "ЭНЕРГОСЕРВИСМОНТАЖ" ХХК шалгарч ажлаа эхлүүлж байна.

Анх 1985 онд Бэрх хотын дулааны станц баригдаж байсан түүхтэй. Шинээр баригдах дулааны станц нь 21мгв өндөр хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дулааны хангамж сайжруулсан, түлш бага зарцуулдаг, хүний биед хор нөлөө багатай, ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан, ажиллах хүчний орон тоо нэмэгдсэн дулааны станц баригдаж буйг Захирагчийн ажлын албанаас мэдээлж байна.

Барилгын ажлын шав тавих ёслолд Хотын Захирагч Ч.Энхжавхлан, Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл, "Хэнтий-Ус" ХХК-ийн Захирал Г.Батгэрэл, Бэрх дулааны станцын дарга Б.Санчирбаяр , гүйцэтгэгч "ЭНЕРГОСЕРВИСМОНТАЖ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж болон орон нутгийн бусад байгууллагын удирдлага, албан хаагчид оролцжээ. Тус ажлыг энэ сарын 15-ны өдөр эхэлж, ирэх 12 дугаар сарын 01-ний өдөр түлхүүр гардуулах гэрээтэй ажиллаж байгаа юм байна.

ШИНЭ МЭДЭЭ