МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Өнөрболор: Төр болон хувийн хэвшлийн эн тэнцүү эрх үүргийн харилцан зохицуулалтыг хангаж ажиллана
2022.04.07
Эдийн засаг, Худалдаа

Д.Өнөрболор: Төр болон хувийн хэвшлийн эн тэнцүү эрх үүргийн харилцан зохицуулалтыг хангаж ажиллана

Засгийн газраас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилтууд болон хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийг дэмжих шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг үе юм.

Манай улсын өнгөрсөн 30 жилийн хугацаанд түүхэн сургамж бол энгийнээр хэлбэл төр хувийн хэвшилтэйгээ хамтрах эв дүйгээ олоогүй явдал гэж үзэж болно.

Тухайлбал, Концессийн хуулийн хэрэгжилтийн үр дүнгүй байдал, мөн энэ Хөгжлийн банкны үйл явдлууд нь өнөөдөр Төр хувийн хэвшлийн түншлэл ямар эмзэг байгааг харуулж байна.

Тиймээс УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ахалж, ТХХТ-ын тухай хуулийн төслийн боловсруулж байгаа аж.

Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалын цөм нь Төр болон хувийн хэвшлийн эн тэнцүү эрх үүргийн харилцан зохицуулалтыг хангах, ОУ-ын хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг өөрийн улс орны онцлогт нийцүүлэх, МУ-ын хөгжлийг урт хугацаандаа найдвартай тогтвортой урагшлуулах, эдийн засгийн үр өгөөжийг дэмжих эрх зүйн механизм, хөшүүрэг болох талаас нь илүү анхаарч ажиллаж байгаа гэнэ.

ШИНЭ МЭДЭЭ