МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Дамдинням: Соёлын салбар бол хандив тэтгэмжээр амьдардаг салбар биш
2022.04.08
Эдийн засаг, Худалдаа

Г.Дамдинням: Соёлын салбар бол хандив тэтгэмжээр амьдардаг салбар биш

Төрийн ордонд болсон "Монголын эдийн засгийн чуулган"-ы нэг хэсэг Үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний өнгө төрх" нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Г.Дамдинням "үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлийг эсэргүүцэж хүний эрх, тэгш байдал, шударга ёсны үнэт зүйлсийг нэхэж Сүхбаатарын талбайд гарч жагссан залуусыг дэмжиж байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Өнөөдөр бид энд соёлын хэлэлцүүлэг өрнүүлээд сууж байхад гадаа талбайд манай залуус тэгш байдлын тухай, дэлхийн нийтэд үүссэн хүнд нөхцөл байдлыг даван туулахад төр засаг нь манлайлан эрчимтэй ажиллах хэрэгтэйг шаардан жагсаж, төр засгийн тэргүүн нь гарч уулзаад саналыг нь хүлээн авч байгааг харахад Монголчууд бид бүхэн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсээс хоцроогүй байна.

Shared value буюу хамтын үнэт зүйлийг бүтээхийн төлөө шийдэл гаргахаар ярилцана гэдэг бол бидэнд ардчилал, хүний эрх, тэгш байдал гэх асар үнэтэй үнэт зүйл хэдийнээ бий болжээ.

 Үүнийг соёлын салбараар дамжуулж баталгаажуулах ёстой, хийх ёстой.

Соёлын салбар бол хандив тэтгэмжээр амьдардаг салбар биш өөрөө бүтээлч үйлдвэрлэл явуулаад эдийн засагтаа хувь нэмрээ оруулаад тэр хэмжээгээрээ хөгжиж, түгэн дэлгэрч, хамгаалагддаг салбар юмаа гэдгийг харуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж бид үзэж байгаа.

Энэ салбарын хамгийн гол хууль болох Соёлын тухай хууль, музейн тухай хууль, кино урлагийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн УИХ-ын чуулганаар бид баталсан. Соёлын тухай хууль гэхэд 25 жилийн дараа анх удаа шинэчилсэн найруулгаар батлагдсан. Дэлхий ертөнц асар хурдтайгаар хөгжиж байхад бидэнд соёлын төрийн зохицуулалт байхгүй, хоцрогдсон байна гэдэг их буруу.

ШИНЭ МЭДЭЭ