СХД-т хөлбөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний талбай бүхий спорт цогцолборын ажил эхэллээ
2022.04.12
Орон нутгийн хөгжил

СХД-т хөлбөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний талбай бүхий спорт цогцолборын ажил эхэллээ

Сонгинохайрхан дүүрэг тэр дундаа Толгойт бүсэд удаан хугацаанд бодож явсан төслийнхөө шавыг тавилаа. Гэр хороолол зонхилсон, алслагдсан дүүрэг хэдий ч иргэд залуучуудын хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан бүтээн байгуулалтыг тасралтгүй хийх ёстой.

Тэр ч утгаараа УИХ-гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар санаачилга гаргаж, хөрөнгийг нь улсын төсөвт тусгуулж хөлбөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний талбай бүхий спорт цогцолборын ажлыг эхлүүлж байна. Спорт цогцолбортой болсноор залуусын амьдралын хэвшил өөрчлөгдөж, тухайн бүсийн орчин нөхцөл ч сайжрах учиртай.

ШИНЭ МЭДЭЭ