МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.12
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн бүр санаачлагатай ажиллах хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

ЭМД-ын салбар дээр нилээн олон өөрчлөлт хийгдсэн. Ялангуяа эрүүл мэндийн салбарын өндөр өртөгтэй багаж, тоног төхөөрөмжийг зах зээлийн цаг үетэй холбож, шийдэж өгөх зэрэг шийдэх олон асуудал бий. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүн бүрийн идэвх санаачлага чухал байдаг. Нэг дэвшиж байгаа хоёр хүн энэ салбарт ямар өөрчлөлт гаргаж, ажиллах гэж байгаа вэ? 

Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ