МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.12
Эрүүл мэнд

Ц.Идэрбат: Эмийн үнийн асуудал дээр төр оролцох ёстой гэж бодож байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,04,12/-ны өдрийн хуралдаанаар төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Эмийн бодлого маш их алдагдаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг жил гаруй хугацаанд ажиллаж байна. Энэ агентлаг боловсон хүчин, эмийн чанарын асуудал гэх мэт олон алдаатай зүйлийг засаж чадах уу? дараагийн ахиц, дэвшил гаргах ямар ажил байна вэ, шинэ зоримог ажил алга. Эмийн үнийг хэзээ цэгцлэх вэ, чанарын асуудлыг хэзээ цэгцлэх вэ. Энэ салбарт маш их мөнгө эргэлддэг, зөвшөөрөл авах гээд оочирлодог гэж байна. Ямар өөрчлөлт хийх гэж байна. Тодорхой хариулт хэрэгтэй байна. Гурван сая хүний эмийн хэрэглээг зөв, зохистой болгох ёстой. 

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд болон албаны бусад хүмүүс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ