МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Л.Мөнхбаатар: Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар ямар заалтыг тусгасан бэ?

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Үйлдвэр технологийн парк байгуулах тухай хууль 2009 онд батлагдаад одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Хэрэгжиж байгаа гэж хэлэх бас хэцүү, хэрэгжилт нь хангалтгүй байгаа. Бодит үр дүн байхгүй зорилгодоо хүрээгүй. Үүнийг засаж сайжруулъя гэж шинэчилэн найруулсан байна. 

Одоо болтол яагаад энэ үйлдвэр технологиийн парк урагшлаагүй гол шалтгаан нь юу вэ?
  • Нэгдүгээрт:  Хууль эрхзүйн орчноос шалгаалсан гэж үзэж гишүүд шинэчилэн найруулж байгаа  гэж ойлголоо.
  • Хоёрдугаарт:  Хөрөнгө оруулалтын асуудал байгаа. Үүнийг дагаж дэд бүтцийн асуудал. 

Хөрөнгө оруулалтыг хэн хийх ёстой вэ? гэхээр улсын төсвөөс, орон нутгаас мөн нийслэлээс хийнэ гэж заасан. Олон паркуудын хөрөнгө оруулагч нь улс гээд заачихсан. Өөр ямар шалтгаан байна вэ? гэдгийг өргөн хүрээтэй ярих ёстой. Энэ хууль хэрэгжээд 13 жил болоход урагшлахгүй байгаа шалтгааныг авч үзэж байж дараагийн хуулийн төслийг ярих ёстой. 

Анхны хэлэлцүүлгээс өмнө үйлдвэрлэл технологийн парк байгуулах хууль тогтоомжийн хэрэжилт, өнөөгийн байдлыг байнгын хороогоор сонсох нь зүйтэй.

Үйлдвэр технологийн асуудал хариуцсан яамдууд юу хийсэн бэ?

Эдиийн засгийн хөгжлийн яам, хөнгөн болон хүнд үйлдвэрийн яамны сайд нар ямар ажил энэ хугацаанд хийсэн бэ? Үүнийг ярьж байж цаашаа ярих хэрэгтэй. Санаачилж байгаа нь гишүүдийн бүрэн эрхийн асуудал боловч бодлогыг оруулж ирж, ажлаа зохион байгуулах хүмүүсийн ажлаа хийгээгүй асуудлыг гишүүд гүйцээж хийж байгаа нь хэр зохимжтой вэ? Тийм ч учраас анхны хэлэлцүүлгийн өмнө байнгын хороонд сонсох хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ