МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хараат бус шинжээчийг томилох тухай тогтоолын төслийг батлав
2022.04.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хараат бус шинжээчийг томилох тухай тогтоолын төслийг батлав

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Доржийн Далхжавыг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Анхбаярын Батбаярыг томилох асуудлаар Хараат бус шинжээчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрхэн ойлгож буй талаар Д.Далхжав, А.Батбаяр нараас асууж, хариулт авав. Үргэлжлүүлэн Хараат бус шинжээчийг томилох тухай байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжигдлээ.

Хараат бус шинжээчээр томилогдсон Д.Далхжав, А.Батбаяр нарт нэр дэвшигчдийн талаар гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд ирүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож, дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгов.

ШИНЭ МЭДЭЭ