МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуулийн төсөл: Торгуулиа төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлж болно
2022.04.13
Хууль, эрх зүй

Хуулийн төсөл: Торгуулиа төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлж болно

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд өргөн мэдүүлсэн.

Хууль санаачлагчид зарим тодорхой төрлийн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг хэт өндөр хэмжээгээр тогтоосон, үр дагаврын хувьд харьцангуй хөнгөн, түүнийг тэр даруй залруулах боломжтой, цаашид дахин уг зөрчлийг гаргахгүй байхыг эрх бүхий этгээдээс анхааруулж сануулан шийдвэрлэх боломжтой олон тооны зөрчил байхад ийм үр дүнтэй аргыг ашиглахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгодгийг залруулан, эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай байгаа тул нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна хэмээж байсан юм.

Тухайн үед тэднийг торгохоосоо урьтаж сануулах зүйл заалт бүхий хууль санаачиллаа хэмээн сошиалаар магтаж байсан юм. Гэтэл эл хуулийн төсөл дотор торгуулиа төлөөгүй бол торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх заалт орсныг мэдээд, өчигдөр сошиал хуудаст баахан шүүмжиллээ. Уг хуулийн төсөлд:

5/3.11 дүгээр зүйл. “Торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх”

            “1.Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийг төлөхгүй хожимдуулсан хугацаа, төлөх ёстой торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлж болно.”

           3/3.4 дүгээр зүйл.”Сануулах шийтгэл”       

          “1.Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил гаргасан этгээдэд уг зөрчлийг дахин гаргахгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг сануулах шийтгэл гэнэ.”

           “2.Сануулах шийтгэлийг зөвхөн энэ хуулийн тусгай ангид оногдуулж болохоор заасан тохиолдолд хэрэглэнэ.”

           “3.Сануулах шийтгэлийн хэлбэр нь цаасан болон цахим хэлбэртэй байж болох ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу хэрэглэнэ.”

ШИНЭ МЭДЭЭ