2022.04.14
Эдийн засаг, Худалдаа
Х.Болорчулуун: Сангийн яамны худалдан авах хуулийн хэлтэс хууль давсан журам гаргадаг, үүнийг анхаарах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Энэ хуульд орж ирж байгаа барьцааны хөрөнгийн 4 жилийг 1 жил болгож болохгүй. Яагаад гэвэл барилга, замын компаниудын хийсэн ажлын чанар 1 жилийн дотор мэдэгдэхгүй. Тендерийн хууль дээр эх оронч худалдан авалт дээр давуу эрх олгосон уу. Монголдоо үйлдвэрлэж байгаа зүйл дээр гаднаас авах шаардлагагүй. Тендертэй холбоотой гомдол гардаг, үүнийг Сангийн яам хариуцахгүй харин ШӨХТГ-т шилжүүлэх хэрэгтэй. Сангийн яаманд мафи үүсэх магадлалтай, бага зэрэг гомдол гаргасан компанийг хасдаг. Гэх мэд олон асуудал бий. Хугацаа хэтрээгүй өрийг өртэй гэж тендерээс хасдаг. Үүнийг сангийн сайд анхаарах ёстой. Үүнийг шударга болгох тал дээр анхаарсан уу. Сангийн яамны худалдан авах хуулийн хэлтэс хууль давсан журам гаргадаг. Үүнийг анхаарах ёстой.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2024.04.26