МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.14
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Гүйцэтгэгч компани баталгааны мөнгийг сулруулж байгаа нь зөв үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

Энэ хуулиар удааширч байгаа ажил урагшлах уу, эсвэл хямдхан чанаргүй ажлаа цэгцлэх үү, мөн чанартай, үнэтэй, стандарт дээр ахиц гаргах уу? Гол ач холбогдол нь юу байна. Гүйцэтгэгч компани баталгааны мөнгөн дээр анхаарах нь зөв. Гэхдээ баталгааны мөнгийг сулруулж байгаа нь зөв үү. Зарим аж ахуй нэгж дээр банкны хүүний дарамт ирдэг. зарим өндөр хөгжилтэй орнуудын жишгээр энэ мөнгөөр бонд авхуулдаг, зээлийн хүүний ачаалал аж ахуй нэгжүүдэд ирдэггүй.

Жишээ хэлэхэд нэр нөлөө бүхий нэг хүн Зайсанд ажил гүйцэтгэх гэж байгаад зам эвдсэн. Засагдаагүй 2 жил болсон. Ер нь ажил гүйцэтгүүлж байгаа газар, гүйцэтгэгч талд шаардлага тавьдаг, хэрвээ шаардлага биелүүлэхгүй бол тухайн газрын бондын мөнгөөр ажлаа цэгцлээд явж болно.   

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ