2022.04.14
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Бат-Эрдэнэ: Бор-Өндөрийн уулийн баяжуулах үйлдвэр, паркийн ажил ямар шатандаа явж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Үйлдвэр технологийн парк байгуулах хууль орж ирж байгаа дээр Г.Ёндон сайдаас асуулт асууя. Таны хувьд тодорхой хугацаанд ажиллаж, амьдарч байсан Бор-Өндрийн уулийн баяжуулах үйлдвэр, паркийн ажил ямар шатандаа явж байна. Хуулийн төслөөс харахад кластераар хөгжинө, дэд бүтцийн төвлөрсөн хангамж бий болно гэх мэт эерэг өөрчлөлтүүд байна. Харин төмөр зам нь бэлэн 50 км-ын зам холбогдсон, усны асуудал шийдэгдсэн, жонш, төмрийн ордноос үйлдвэрлэл явагдаж байгаа Бор-Өндрийн ажил хэр явагдаж байна вэ. Би үе үеийн Засгийн газрын үед асууж байсан.

ШИНЭ МЭДЭЭ