МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.14
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Энх-Амгалан: Тавантолгойд нүүрс боловсруулах үйлдвэр барихад усны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Энэ хуулийг дэмжиж байгаа.Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр нүүрс баяжуулах ажлыг ашиглалтад оруулна, Эрдэнэтийн үйлдвэрийг түшиглээд катодын нүүрсний үйлдвэр барихаар зорьж байна. Дагуул хотуудад дэвшилтэт технологийн парк байгуулна гэж байна. Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахад гүний усаа ашиглаад байх уу, нөөц бий юу?

Улсаас санхүүжүүлнэ гэж байна, яаж хөрөнгө оруулалт хий вэ. Орхон аймагт хэрэгжүүлэх уул уурхай металлургийн химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахад 650 орчим сая доллар хэрэгтэй. Энэ хөрөнгө оруулалтыг 8,7 жилийн дотор нөхнө,1065 ажлын байр нэмэгдэнэ, ДНБ-ныг 360 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн байна. Энэ тооцооллыг хэн, яаж гаргасан бэ. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ