2022.04.14
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Энхбаяр: Аж үйлдвэрийн парктай холбоотой өмнөх хэргүүдийг салбарын сайд нь мэдэж байгаа юу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Энэ 10 жилийн өмнө Х.Баттулга макет үзүүлээд Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гэж ярьж байсан. Энэ паркийн ажлаас хэн хэн хулгай хийсэн нь тодорхой байгаа. Хулгайч хүн хүний итгэл, найдварыг бөхөөдөг юм байна. Энэ асуудлыг ярихаар нөгөө Баттулга шиг хулгай хийх гэж байгаа болов уу гэсэн хар орж ирж байна. Хүний итгэлийг бөхөөдөг, үүнд хуулийнхан их нэмэр болдог.

Намайг дэд сайдаар ажиллаад Хөгжлийн банкны ажил шалгаж байхад Аж үйлдвэрийн парктай холбоотой 10 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгээд, яллагдагчаар татаж, шалгаж байсан. Энд Х.Баттулгын зөвлөх,туслахууд холбоотой мэдүүлэг өгч байсан. Хэн үүрэг даалгавар өгч, яаж ажиллаж байсныг хэлж байсан. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болоод энэ хэрэг хэрэгсэхгүй болсон. Хуулийн хаан болохоор хэргээ хэрэгсэхгүй болгодог, энэ зүйл дараа дараагийн хулгай хийх сэдлийг хүмүүст өгч байна.

Эрх мэдлийн шунал бол мөнгөний шунал. Энэ шуналд орсон хүмүүсийг харахаар мөрийтэй тоглогчид их байна. Мөрийтэй тоглодог хүмүүс дараагийн асуудлаа хардаггүй, харин эзэн намайг хаан болоод хариуцлагаас мултална гэж итгэдэг юм байна. Хуулийн байгууллагыг толгойлж байгаа ийм хүмүүс хариултаа өгөх хэрэгтэй.

Одоо Хөгжлийн банкны асуудлыг шалгаж байгаа гэсэн, би сонсгол дээр харъя гэсэн. Нэр холбогдсон зарим хүн гадагшаа зугтсан зарим нь одооч зугтах гээд явж байгаа юм билээ. Г.Ёндон сайдаа та өмнөх гарсан хэргээ мэдэж байгаа юу, өмнө нь гарсан хулгайн хаалгаа хааж байж, дараагийн ажлаа яриарай.            

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ