2022.04.14
Уул уурхай, Ашигт малтмал

Ж.Батжаргал: Нэн түрүүнд хаана, ямар парк барихаа тодорхой болгох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Хуулийг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн түвшинд анхаарах зүйл байна. Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд паркийн байршил,чиглэл, тусгай зөвшөөрлийг өгч байна. Бас нилээн олон парк байгуулахаар болсон. Иймд бүх паркийн хөрөнгө оруулалтыг шийдэж чадахгүй. Иймд нэн түрүүнд хаана, ямар парк барихаа тодорхой болгох ёстой. Дэмжлэгийн бодлогоо зөв чиглүүлээрэй. Бас бүх паркаа бид байгуулж чадахгүй учраас шууд хөрөнгө оруулалт татах ёстой.

Би болсон хөрөнгө оруулалтаа хэрхэн хамгаалах талаар хөрөнгө оруулагч нартаа зөв ойлгуулж, итгэлцэл төрүүлж чадвал хөрөнгө оруулалт татах боломж нээгдэнэ. Паркийн захиргаан дээр олон улсын сайн туршлага байна уу. Бүтээн байгуулалт, менежмент тал дээр зөв мэдээлэл өгөөд хувийн хэвшилд хариуцуулаад явбал илүү үр өгөөжтэй байж магадгүй. Бүгдийн төр хариуцна гээд энэ салбарын хөгжлийг чөдөрлөж магадгүй.   

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ