МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүрэг хөгжлийн замаа тодорхойллоо
2022.04.15
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүрэг хөгжлийн замаа тодорхойллоо

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нь тойргийнхоо бүхий л үйл ажиллагааг дэмжиж, дүүрэг орон нутагтайгаа нягт холбоотой ажилладаг.

Энэ хүрээнд эрдэмтэн, судлаачид, дүүргийн ИТХ, ЗДТГ-тай хамтарч “Хөгжлийн Зураглал – 2030” бодлогын баримт бичгийг санаачилж боловсруулсан. Боловсруулсан бодлогын баримт бичиг өнөөдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хурлаар хэлэлцэгдэж оролцож буй төлөөлөгч бүр дэмжиж баталсан байна.

Бодлогын баримт бичиг батлагдсан учир Хөгжлийн зураглалаа хөрсөн дээр буулгах том хариуцлага үлдсэн юм. Үүнд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн төлөөлөгчдийн идэвх санаачилга, оролцоо чухал. Дүүрэг, орон нутгийнхаа төлөө нам харгалзалгүй нэгдэж, санаачилсан хөгжлийн төлөвлөгөөг баталж, дэмжиж өгсөн та бүхэнд баярлалаа хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан байр сууриа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ