МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль” -ийн төслийн нээлтэд оролцлоо
2022.04.18
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль” -ийн төслийн нээлтэд оролцлоо

МУИС-ийн 80 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй “Тархинд мод тарья” буюу “Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль” -ийн төслийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дүүргийнхээ сурагчдын хамт оролцлоо. Тус арга хэмжээг МУИС-ийн Экологийн боловсролын төв болон ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан.

Уг төслийн хүрээнд Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүргийн, 12-оос дээш насны 5000 хүүхдийг Экологийн боловсролын төвийн байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад хамруулах юм. Энэхүү өртөөчилсөн сургалт нь хүүхдэд байгаль орчинг илүү ойртуулах, байгалийн онцлог, ач холбогдлыг бүх мэдрэхүйгээр мэдрэх боломжийг олгох зорилготой бөгөөд сурагчид маань байгаль орчин, танин мэдэхүйн “Үрийн аялал”, “Манай музейн амьтад”, “Ажилласаг чийгийн улаан”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг 5 өртөөгөөр аялж, байгалийг бодит орчинд нь мэдэрч танилцсан аж.

ШИНЭ МЭДЭЭ