МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханы замд хяналтыг нэмэгдүүлье
2022.04.19
Зам, Тээвэр

Дарханы замд хяналтыг нэмэгдүүлье

Дархан -УБ замын ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Г.Дамдинням МХЕГ луу албан хүсэлт явууллаа.

Ажлын хэсэг саяхан хуралдаад МХЕГ-ын чиг үүргийн хүрээнд замын гүйцэтгэл, стандартыг мөрдүүлэх болон түр замын тоосжилт, орчны бохирдлын асуудлаар хяналт шалгалт хийх шаардлагатай гэж үзсэн.

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан замын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудаас дэмжлэг авах, хамтран ажиллах шаардлагатай байна. 

ШИНЭ МЭДЭЭ