МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Манай улсад эм, эмнэлгийн хэрэгсэл "Ганзгын наймаа"-ны хэлбэрт оржээ
2022.04.14
Эрүүл мэнд

Манай улсад эм, эмнэлгийн хэрэгсэл "Ганзгын наймаа"-ны хэлбэрт оржээ

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо. Тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Аудитын байгууллагын дүгнэлтэд:

  •  Зөвхөн Артерийн даралт бууруулах 6 төрлийн эм зах зээлийн ханшнаас 5.4-15.6 дахин илүү өндөр өртөгтэй байна
  •  Эрүүл мэндийн даатгалын сангийн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй эмийг хөнгөлөлттэй үнээр олгосон.
  •  Стандартын шаардлага хангаагүй, эмчилгээний зааварт ороогүй зарим эмийг хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад оруулсан.
  •  Хэрэглэгчид аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангагдаж чадахгүй байна.
  •  Монгол Улс зайлшгүй шаардлагатай эмийн хомсдолд орох эрсдэлтэй гэж дүгнэжээ.
  •  Энэ бол тендерийн “ченжүүд” эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг хөөрөгддөг асуудал бодитоор бий болоод байгаагаас үүдэлтэй. Бодит байдал дээр Монголчууд хамгийн өндөр үнэтэй эм хэрэглэж, ахмадуудын тэтгэврийн дийлэнх нь эмэнд зарцуулагдаж буй.
  •  Үүнийг шийдвэрлэх зорилгоор ЭМЯ “Эмийн агентлаг” гэх байгууллага байгуулсан. Энэ байгууллага үйлдвэрлэгч тухайн эм, эмнэлгийн хэрэгслийг хэдээр зарж, тэр нь манайд хэдээр ирж байгаад хяналт тавих ёстой. Энэ байгууллага ажлаа бодитоор хийж эхлэх хэрэгтэй.
  •  Нөгөө талаар холбогдох хуульд эмийн үнийг төрөөс зохицуулна, зохицуулахгүй гэсэн ойлгомжгүй, нэгнээ үгүйсгэсэн заалт олон байна. Үүнийг нэн мөр болгох шаардлага байгаа тул хуулийн давхардлыг арилгах, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх ажлыг зохион байгуулах саналаа Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад дэвшүүлж, дэмжигдлээ.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг хэлэлцлээ.

ШИНЭ МЭДЭЭ