МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойрогтоо ажиллаж байна
2022.04.19
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойрогтоо ажиллаж байна

Д.Сарангэрэл гишүүн тойрогтоо ажиллах хүрээнд эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 20-р хорооны иргэдтэйгээ уулзлаа.

Иргэдтэй уулзах үеэр цөөнгүй иргэд цэцэрлэгийн асуудлыг хөндсөн байна. Ерөнхий сайд улс, нийслэлийн төсөвт цэцэрлэг барихад 200 тэрбум төгрөг тодотголоор шийдэж, энэ намар цэцэрлэгийн хүртээмжийг эрс нэмэгдүүлэх үүрэг өгсөн. 04-р сарын 15-нд Засгийн газар хуралдаж хувийн хэвшлийн цэцэрлэгт хувьсах зардлыг нь 2 дахин нэмж өгөхөөр болсон. Д.Сарангэрэл гишүүн эдгээр арга хэмжээ үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Мөн олон жил үйл ажиллагаа явуулаагүй хашаалсан газар энд тэнд байгааг иргэд ярьж байна.

Тэрээр мөн ХУД-ийн 4, 5, 6, 7, 8-р хорооны иргэдтэйгээ уулзлаа. Бусад хороодын адил сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй асуудал болон өрхийн эмнэлэг дутагдалтай байгааг иргэд онцоллоо.

Хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах болон замын түгжрэлийн асуудал хэмээсэн байна. Д.Сарангэрэл гишүүн дээрх 5 хороо тус бүр дээр дахин төлөвлөлтийн ажилд шалгарсан компани, хорооны иргэд, хотын төлөөллийг байлцуулан нүүр тулсан уулзалт хийж бодит байдлыг ярилцахаар шийдлээ.

ШИНЭ МЭДЭЭ