МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Г.Дамдинням: Байгалийн гамшигт өртсөн иргэдэд нөхөн олговор олгох ажлыг яаравчлах шаардлагатай

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,04,19/-ний өдрийн хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

Дархан-Уул аймгийн Орхон сум, Төв аймгийн Жаргалант сумдад болсон байгалийн гамшигт үзэгдэл болох үертэй холбоотой асуудал яригдах ёстой гэдгийг хэлж байсан. Нөхөн олговрын талаар миний бие Сангийн сайд, Шадар сайд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад хүсэлт гаргасан. Гамшгийн тухай хуулийн хүрээнд үерт өртсөн хүнсний ногоо тариалдаг хүмүүсийн нөхөн олговрыг өгөх хэрэгтэй.

Энэ асуудлыг одоо хэрэгжиж байгаа Гамшгийн тухай хуулиар хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын хүрээнд шийдэж болохгүй юм уу?
Дотооддоо хүнсний ногоогоо 100 хувь үйлдвэрлэж, хангах зорилгын хүрээнд ажиллаж байсан.

Польшийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийгдэх гэж байгаа хүлэмж, зоорийн асуудал ямар шатанд явж байна вэ?

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ