МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат болон Эрүүл Мэндийн сайд С.Энхболд нар Хэнтий аймагт ажиллаа
2022.04.19
Орон нутгийн хөгжил

УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат болон Эрүүл Мэндийн сайд С.Энхболд нар Хэнтий аймагт ажиллаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, тойргийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эрүүл мэндийн салбарын эмч сувилагчдыг сонсож, уулзалт зохион байгууллаа.

Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынхан “Ковид-19” коронавирусыг харьцангуй бэлтгэлтэй, хохирол багатай даван туулжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбартаа тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх чиглэлтэй ажиллаж байна. Тэрээр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах, иж бүрэн 2 авто машин, хавдрын мэс заслын аппарат, ангиограпын аппарат гэх мэт тоног төхөөрөмжийг гардуулж, эрүүл мэндийн ажиллагсдын тулгамдаж буй асуудлыг сонслоо.

2022 онд аймгийн эрүүл мэндийн салбарт 11,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж байгаа бөгөөд үүнээс 2 тэрбум гаруй нь тоног төхөөрөмжийн санхүүжилт юм. Өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төвийг нээж, төрөх тасгийн ор, хавдрын, диализын аппарат зэргийг гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ