МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.20
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Төсвийг тодотгох нь хэмнэлт бий болгох давуу талтай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн сэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Тодотгол хийж байгаа гол шалтгаан бол Ковидоос үүдэлтэй хил гаалийн хаалттай асуудал болон зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой асуудлуудаас болж тодотгол хийх шалтгаан гарсан. Түүнээс биш Засгийн газар муу ажиллаад, орлого тасарч тодотгол хийж байгаа явдал биш юм.

Сангийн сайдаас гурван асуулт асууя.

Нэгдүгээрт төсвийн зардлын бүтэц буруу байна. Урсгал зардалд 80 хувийг нь үйлчилгээний зардал буюу төрийн зардалд гаргаад явчихдаг. Үүнд дулаан, цахилгаан, цалин гэх мэт багтана. Үлдсэн 10,20 хувьд нь л хөрөнгө оруулах боломжтой. Гэтэл бусад улс, орнуудад энэ байдал эсрэгээрээ байдаг. Урсгал зардал болоод үйлчилгээний зардал нь 10,20 хувьтай, үйлчилгээний зардал нь 70,80 хувьтай байна. Манайх энэ буруу байдлыг хэрхэн яаж засах вэ?

Хоёрдугаарт эцсийн байдлаар урсгал зардлаас хэр хэмжээг тодотгож байна вэ? Хөрөнгө оруулалтаас мөн хэчнээнийг тодотгож байгаа вэ?

Гуравдугаарт 2022 онд ямар том төсөл явах вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ