МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.20
Эдийн засаг, Худалдаа

Т.Энхтүвшин: Орон нутагт орлого олдог санхүүгийн эрх мэдлийг олгох нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Говийн бүсийн аймгуудад ажиллах хүчний хомсдол үүсээд байна. Ялангуяа төрийн албан хаагчийн ажил. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймагт 260 төрийн албан хаагчийн сул орон тоо байна. Цалин бага учраас уул уурхайг сонгож байна. Тэнд ажиллах гэж очсон иргэдийн ипотекийн зээлийн 30 хувийг нь улс даадаг, 50-60 хувийг Засгийн газар батлан даадаг асуудлыг дэмжиж байна.

Орон нутгийн удирдлагын хүний нөөц, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Орон нутгийн Засаг дарга нарын эрх мэдэл буурсан учраас хүнд суртал нэмэгдэж байна. Босоо удирдлагын системийг хэвтээ болгох хэрэгтэй гэсэн үг.

Орон нутгийг орлого олдог болгохгүй бол эдийн засгийн хямралын үед хамгийн их өртөх нь хил орчмын аймгууд юм байна. Тиймээс өөрөө өөрийгөө санхүүжүүлж, эрх мэдлийг нэмэгдүүлэх арга замыг тодорхой болгож, бололцоог нь нээх хэрэгтэй байна.

Гаднын хөрөнгө оруулалтыг татах, дарамт шахалтыг бууруулахад онцгой анхаармаар байна.

Вальютын ханш буураад байна. Юань болон рубль нөөцлөх нь чухал боллоо.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ