2022.04.20
Эдийн засаг, Худалдаа
Ч.Ундрам: НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлсэн нь ямар учиртай вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
Манай улс түүхэнд байгаагүй хэмнэлтийг анх удаа хийж байна. Төрийн захиргааны байгууллагууд хэмнэлт хийж, дараа дараагийн үедээ үлгэрлэж байгаа сайхан жишиг. Төрийн хэмнэлтийн тухай хууль
Төсвийн орлого дээр архи тамхины татварыг нэмэгдүүлсэн зүйлийг яагаад оруулаагүй вэ?
Агаарын бохирдлын төлбөр бууруулсан байна. Ямар учиртай вэ?
НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлсэн байна. Энэ нь ямар учир шалтгаантай вэ?
Хувьцааны ногдол ашгийг нэмэгдүүлсэн байна. Нэлээн компанийг хувьчлах ажлын хүрээнд орлого төвлөрөхгүй гэж үзэж байна уу?
Импортын хүнсний ногоог орлох дотоодын үйлдвэрийг дэмжинэ гэсэн. Хүүгийн татаасыг төсвөөс олгоно гэж бичжээ. Ямар журмаар энэ зээлийг олгох вэ?
Орон нутагт шилжин суурьших иргэд ипотекийн зээлд хамрагдахад 50 хувийг төсвөөс санхүүжүүлэх ажил ямар байдлаар хэрэгжих вэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
Ч.Ундрам: Хөрс бохирдвол хүнс бохирдоно!
2024.08.30